Saturday, August 16, 2014

"Оюутны Эрдмийн Чуулган-2012" эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг бүтээлийн хураангуй

Ходоод-нарийн гэдсийг хавхлага үүсгэж залгах нь

Х.Амартүвшин, Б.Бархас, 3 Б.Үржинханд, Х.Энхтүвшин, 5Г.Билгүүн,
 Б.Цэрэнчимэд, 7С.Эрдэнэ, Б.Нэргүй
1АУС-5122АУС-5013АУС-5074АУС-3145АУС-307,
  6АУС-201,  7Мэс заслын I-р тэнхим  АУ-ны магистр
Үндэслэл:
 Ерөнхий болон хавдрын мэс заслын практикт ходоод тайрах мэс засал цөөнгүй хийгддэг. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд уг мэс засалд  БильротI, БильротII, болон Ру гэсэн үндсэн 3 арга ашиглаж байна. Мэс заслын үндсэн сурах бичгүүдэд бичсэнээр ходоод-нарийн гэдсийг залгасны дараа ходоодны зогсонгишил, демпинг хам шинж, нарийн гэдэсний агуулагдахуун ходоодруу сөргөж хаях, улмаар “С” хэлбэрийн ходоодны үрэвсэл үүсэх магадлалтай байдаг бөгөөд БильротII мэс заслын дараа 100%, БильротI мэс заслын дараа 29.4% цөсний сөөргөө үүсдэг гэжээ(Bechi P, Amorosi A, Mazzanti R, Romagnoli P, Tonelli L Gastric histology and fasting bile reflux after partial gastrectomy).  Бид  дээрх хүндрэлийг бууруулax боломжийг эрэлхийлж уг ажлыг санаачлан хийлээ

Зорилго:
Ходоод-Нарийн гэдэсийг хавхлага үүсгэн залгаж туршин судлах

"Оюутны Эрдмийн Чуулган-2011" эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг бүтээлийн хураангуй

Нөхөн үржихүйн насныханд “M.genitalium,M.hominis”-ийн халдварыг гибрид флюресцент ПГУ-ын аргаар тодорхойлсон дүн

1Б. Сайханхүү, 2Х.Алтанзул, 3Н.Эрдэнэбаяр
          1ЭМШУИС-Био-АС-502,2,3ЭМШУИС-Молекул биологи-Удам зүйн тэнхим
Судалгааны ажлын үндэслэл: Дэлхийд шээс бэлгийн замын микоплазмын халдварын нийт 86 сая тохиолдол бүртгэгдсэн байна. 2010 оны байдлаар улсын хэмжээнд 41373 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнээс  бэлгийн замаар дамжих халдварт  өвчний нийт  14301 тохиолдол бүртгэгдсэн байна. Манай оронд бэлгийн замын микоплазмын халдварын тохиолдолыг албан ёсоор мэдээлдэггүй ч 2010 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих микоплазмын халдвар албан ёсоор нийт 100 тохиолдол бүртгэгдээд байна.. Манай оронд  микоплазмын халдвар болон үүсгэгчийн талаарх судалгаа цөөн хийгдсэн, оношилгооны орчин үеийн мэдрэг аргууд төдийлөн нэвтрээгүй байгаа  зэрэг нь энэхүү судалгааг хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Үүнийг үндэслэн “Нөхөн үржихүйн насны хүмүүст тохиолдох микоплазмын халдварыг тодорхойлсон дүн” сэдэвт судалгааны ажил хийхийг зорилоо.

Судалгааны ажлын арга, аргачлал: Судалгааг 2010 оны 12-р сараас 2011 оны 03-р сард арьс, бэлгийн замын “Гран-при” эмнэлгийн (захирал, АУ-ны доктор Х.Алтанзул) Молекул Биологийн Лабораторийг түшиглэн явууллаа. Судалгаанд  “Гран-при” эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй 20-48 насны эмнэлзүйн клиник шинж тэмдэгтэй 58 эрэгтэй, 42 эмэгтэй нийт 100 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг шээс, бэлгийн замын нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэний дараа санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэв.

Судалгааны ажлын үр дүн: Судалгаанд нийт 100 (100%) хүн хамрагдсанаас 43 (43%) нь эмэгтэй, 57 (57%) нь эрэгтэй байв. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүүсд FRT-PCR шинжилгээгээр 27% (n=27) M.genitalium, 22% (n=22)  M.hominis илэрсэн.

Судалгааны аждын дүгнэлт: FRT-PCR шинжилгээгээр M.genitalium-ийн халдвар эрэгтэйчүүдэд өндөр хувьтай, M.hominis-ийн халдвар эмэгтэйчүүдэд өндөр хувьтай тодорхойлогдож байна.